Dark Light
Нийгэм | 2022-10-14

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Дашбалбар сум-ын Харзат багийн “Хөх чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:03 цагт хүлээн авсан. Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:50 цагт цурмад оруулсан.  

Дорнод аймгийн Халхгол сум-ын Ташгайт багийн “Баянбүрд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 13-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр, унтраах аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:58 цагт цурамд оруулсан боловч 10 сарын 14-ний өдрийн 00:12 цагт цурамнаас дахин ассаныг 05:10 цагт бүрэн унтраасан. 

Хэнтий аймгийн Норовлин сум-ын Ангирт багийн “Ар билэгт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 13-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 18:10 цагт цурамд оруулсан. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум-ын Хадын булаг багийн “Энгэр шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 255 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 13-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:30 цагт цурамд оруулсан бөгөөд 22:20 цагт унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19