Dark Light
Нийгэм | 2022-10-14

Гүүрнээс унаж живсэн автомашины жолоочийг эрэн хайсаар байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10 сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10 сарын 13-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Бойны тохой” гэдэг газар хүртэл 25 км-т, мөн “Манжийн салаа” гэдэг газар хүртэл 12 км-т, нийт 37 км-т завиар урсч, 5 метрийн гүнд 2 удаа шумбалт, голын эргээр явганаар 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 10 сарын 14-ний өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19