Дорнод аймгийн Дашбалбар сум-ын Чух багийн “Худгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 16-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус түймэр нь Гурванзагал сумын Цагаанхошуу багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км/-аар тархан шатсан тул Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтрахаар ажиллаж 18:53 цагт цурамд оруулсан бөгөөд 20:45 цагт унтраасан.
Дорнод аймгийн Чойбалсан сум-ын Хөхнуур багийн “Хөхнуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 16-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:20 цагт цурамд оруулсан бөгөөд 22:10 цагт унтраасан.
Увс аймгийн Сагил сум-ын Үүрэг нуур багийн “Гулзадын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км, сумын баруун зүгт 75 км-т / ОХУ-аас Монгол Улсын хилийн 92-ын 1 дүгээр тэмдэгтээс 92-ын 2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 10 сарын 16-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 21:40 цагт түймрийг унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум-ын Хар-Уул багийн “Их хатуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10 сарын 17-ны өдрийн 00:20 цагт цурамд оруулсан байна.
АДМИН







Нийгэм




