Dark Light
Нийгэм | 2022-10-17

Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсыг зуны олимпод оролцуулахгүй байх нөхцөл үүссэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Допингийн эсрэг үндэсний хорооны дүрмийг засгийн газраараа батлуулахгүй бол Монгол улс олимпод оролцох эрхээ хасуулах нөхцөл байдал үүсээд байгаа тухай Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Zarig.mn сайтад мэдээлэл өглөө. 

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ : Допингийн эсрэг олон улсын байгууллага WADA-гаас манай улсад албан ёсоор асуудал тавиад байна. 

10 сарын 27-ны дотор допингийн эсрэг үндэсний хорооныхоо дүрмийг засгийн газраараа батлуулахгүй бол Монгол улс олимпод оролцох эрхээ хасуулах нөхцөл байдал тулгамдсан байна.

Би ажил авснаасаа хойш энэ асуудлыг яаралтай авч үзээд засгийн газрын ажлын хэсэгтэй уулзаад Олон улсын WADA байгууллагатай онлайнаар ярилцлаа. Ингээд Олон улсын WADA байгууллагаас өгсөн загвар дүрмийн дагуу нийцлийг нь хийж байж энэ дүрмээ батална. Энэ асуудлаа цэгцлээд Биеийн тамир спортын тухай хуульд допингийн асуудлаар зүйл заалтад өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан гишүүдтэй уулзаж тохироод байна.

Бүх яамдаас санал авч нэгтгээд лхагва гарагийн засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр бэлэн болсон. 

10 сарын 27-ноос өмнө Засгийн газрын хуралдаанаар үндэсний хорооныхоо дүрмийг батлуулаад WADA руу явуулна. 10 сарын 27-ноос өмнө амжина гэж бодож байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19