10 дугаар сарын 15-ны өдөр, “Монголын япон хэлний багш нарын холбоо”-ноос зохион байгуулдаг 6 дах удаагийн "Ханзны наадам" МУБИС-д болж өндөрлөв.
Уг наадамд япон хэлний сургалттай 16 сургуулийн 90 орчим дунд, ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд багш нарын бэлдсэн хөгжөөнт тоглоомоор дамжуулан ханзны мэдлэгээ сорин өрсөлдөж, ханзны талаарх ойлголт, сонирхлоо нэмэгдүүлэв.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жилийг “Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарласан билээ.
АДМИН







Нийгэм




