Dark Light
Нийгэм | 2022-10-17

Мах махан бүтээгдэхүүн Орос, Хятад, Араб, Иранд нийлүүлдэг “Цалуут импекс”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “Цалуут импекс” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бодит нөхцөл байдалтай шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийн хамт танилцсанаар хөрсөн дээр буусан, үр дүнтэй ажил хийж чадна гэх итгэл төрж байгааг тус компанийн ажилчид хэллээ.

“Цалуут Импекс” ХХК нь үйлдвэрийн аргаар цэвэрлэж бэлтгэсэн 1000 гаруй төрлийн мах махан бүтээгдэхүүнийг эх орныхоо хэрэглэгчдэд төдийгүй Орос, Хятад, Араб болон Иран гэх мэт гаднын улсууд руу нийлүүлдэг.

Нийт 3.3га талбайг хамарсан мах нядлан боловсруулах үйлдвэртэй бөгөөд 15-20 тонн мах боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтайгаар 80 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19