Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, ХБНГУ-д 4 өдрийн хугацаатай албан айлчлал хийгээд ирсэн. Тэрбээр айлчлалд явахдаа Франкфурт явах нислэгийг замд нь Берлинд буулгаснаас үүдэн тус нислэгт зорчиж явсан 300 орчим иргэдийг бухимдуулж сошиал орчинд иргэдийн бухмдалтай нүүр тулсан. Харин МИАТ компанийн зүгээс зорчигчдоос уучлал хүсэж хохирлыг барагдуулсан.
Ерөнхий сайд ХБНГУ-д айлчлахдаа хийсэн томоохон уулзалтуудаас дурьдвал:
- ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой уулзаж Хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэх талаар албан ёсны хэлэлцээ хийж,
- Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхаж
- Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж,
- Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын дарга Л.Клингбайлтэй уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон,
- Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх болон хөрөнгө оруулалтын орчны талаар
- Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзаж Монгол Улсын “гуравдагч хөрш” Герман Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож,
- “Говь”компанийн Берлин дэх салбар дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцсан.
Харин олон улсын зарим хэвлэлүүд түүний айлчлалыг үр дүнгүй, шийдэлгүй байсан талаар онцолж байна. Мөн түүний зүүсэн ROLEX цаг цахим сүлжээнд олны шүүмжлэлийг дагууллаа. Ямар нэгэн хувийн бизнес эрхэлдэггүй, төрийн албанд зүтгэж байгаа хүн 23 мянган доллар буюу 80 гаруй сая төгрөгийн үнэ бүхий бугуйн цагыг ямар аргаар авсан бэ гэх хэлэлцүүлэг ч өрнөөд амжжээ.
АДМИН







Нийгэм




