Dark Light
Нийгэм | 2022-10-17

Үйлдвэрт цэвэрлэгээний ажил хийхээр очоод дарамтад өртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд тархаад буй БНСУ-д ажлын байрны дарамтад өртсөн Монгол улсын иргэнтэй холбоотой асуудлын мөрөөр ХНХҮТ нь шаардлагатай мэдээллүүдийг тодруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс тухайн иргэнтэй хамт ажиллаж байсан Монгол иргэнтэй холбогдсоноор Гуанжү хотод шинээр ашиглалтад орж байгаа үйлдвэрийн барилгад цэвэрлэгээний ажил хийхээр очсон Монгол иргэд нэг цаг орчим бололгүй ажил олгогчтой зөрчилдсөн асуудал үүссэн гэдэг нь тодорхой болоод байна. 

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн үйлчилгээг хүргэн ажилладаг. Иймд Солонгост оршин сууж буй хөдөлмөрийн гэрээт болон гэрээт бус аль ч иргэн хөдөлмөрийн харилцаанд орсноос үүссэн асуудлыг шийдвэрлэж ирсэн бөгөөд үүсээд буй асуудлын мөрөөр ажиллаж, ажлын байрны дарамтад өртсөн Монгол иргэн, хамт ажиллаж байсан бусад иргэдэд хөдөлмөрийн харилцаатай холбоотой гарсан асуудлуудыг тодруулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч тусалж дэмжихээр ажиллаж байна.

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэний хөдөлмөрлөх нөхцөл нь БНСУ-ын “Хөдөлмөрийн стандарт хууль”-иар хамгаалагддаг. Хөдөлмөрийн стандарт хуульд ажлын байрны дарамтын талаар “Ажил олгогч нь ажилчныг ямар нэг байдлаар хүчирхийлэх, дарамтлах, цагдан хорих, сэтгэл санаа болон бие мах бодийн хохирол учруулах, хэл амаар доромжилж болохгүй” хэмээн заасан бөгөөд ажлын байрны дарамт учруулсан этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10