Dark Light
Нийгэм | 2022-10-25

Хаягжилтын асуудлыг цэгцэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.  

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих "Залуус-1" орон сууцын хороололд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах талаар  ярилцаж, тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо. 

Мөн хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт,   хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм.

Хаягжилт бол аливаа улс орны хөгжлийн тулгуур болдог. Өөрөөр хэлбэл цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд томоохон хэмнэлт, дэвшил авчирдаг. Манай улсын хувьд хаягжилтын асуудал олон жил яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдлээ бүрэн олоогүй байна. Гэтэл орчин үеийн цахим технологийн хөгжил, хүн амын суурьшил, шилжилт хөдөлгөөн нь хаягжилтын асуудлыг шинэ түвшинд гаргахыг шаардаж байна. Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам Барилга хот байгуулалтын яамтай хамтарч, хаягжилтын асуудлыг цэгцлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10