Dark Light
Нийгэм | 2022-10-25

Б.Бат-Эрдэнэ сайд ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчидтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 (эрэгтэй 310, эмэгтэй 261) тамирчин өрсөлдөхөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага 18 жүдоч өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг нэгийг  хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм. 

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу батламж гардуулав. 

May be an image of 10 people and people standing

Дараа нь медаль хүртсэн дээрх тамирчдад ЗГТА, Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчидтай чөлөөт уулзалт хийлээ. 

“Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд  Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болж байна. 

Ц.Цогтбаатар энэ тэмцээнд түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгдэж эхэллээ. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид нийт 27 медаль хүртсэн бөгөөд анхлан медаль хүртсэн тамирчин нь О.Балжинням (Белград-1989) бол хамгийн олон медаль хүртсэн нь М.Уранцэцэг (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10