Dark Light
Нийгэм | 2022-10-25

Ц.Анандбазар: Ард түмний машиныг аварсны үр дүнд би гүтгүүлсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг тодруулж хэлбэл дарамтандаа оруулж хүчинддэг гэх мэдээлэл олон нийтийн дунд цацагдаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. 

Тус хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас тодруулахад: 

Энэ бол хэрэг биш. Зохион байгуулалттай, олон хүний оролцоотой, олон тэрбум төгрөгийн захиалгатай гүтгэлэг. Хуурамч шатахуунтай холбоотой намайг чиглэсэн дайралт гэж хэлж болно. Хэрэгсэхгүй болох нь тодорхой байсанн. Хүн гүтгэнэ гэдэг бол хамгийн муу нүгэл байдаг. 

Ер нь хуурамч шатахууныг байхгүй болгож Монголын ард түмний машиныг аварсны үр дүнд би гүтгүүлсэн. 2021 оны найман сараас эхлэн хуурамч шатахуун манай улсад орж ирээгүй. Үүнийг зогсоосондоо би хувьдаа баяртай байдаг. Үнэн юм хэлэхээр гүтгүүлдэг ийм нөхцөл байдал газар авсан байна. Хүн гүтгэх бол хуультай. Хохирогч гээд байгаа хүн шүүхээс 2 жилийн ял авсан байналээ. Ээж, аавынх нь бие муу байхад ашигласан юм билээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг энэ хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10