Dark Light
Нийгэм | 2022-12-08

Уушгины өвчин, багтрааны үед хэрэглэх эмийг хөнгөлөлттэй олгож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг Новартис компанийн албан ёсны 3 дистрибьютерын 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангаар олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нэмж 31 эмийн сантай гэрээ байгуулснаар нийт 222 эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. 

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай доорх линкээр орж танилцана уу. 

https://emd.gov.mn/news/187


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10