Dark Light
Нийгэм | 2022-12-08

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү дэлхийн аварга боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэдээлэл, шуурай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын /101,105/ хэлтсийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү авто спортын хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Малайз улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А Жоогийн урилгаар хамтран оролцож, дэлхийн аварга боллоо.

Малайз улсад өнгөрөгч 11 дүгээр сарын 28-аас энэ сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 25 дахь удаагийн тус тэмцээнд 40 баг оролцсон байна.

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4Ч4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4Ч4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” Сhallenge 4Ч4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байсан.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын болон Авто спортын мастeр цолтой алба хаагч юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10