Dark Light
Нийгэм | 2022-12-08

Жагсаалд нярай хүүхэдтэй ээжүүд нэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдыг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү жагсаал нь арванхоёрдугаар сарын 4-ний 12 цагаас эхэлсэн бөгөөд жагсагчид тухайн өдөр төв талбай болон, их тэнгэрийн ам руу очиж жагссан. Жагсаалын хоёр дахь  өдрөөс төрийн ордон руу дайрч, хаалгыг нь нурааж, эвдэхийг оролдож, залуус нүцгэлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж эсэргүүцлээ илэрхийлж байсан.

Өчигдөр Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд нар жагсагчидтай уулзаж, нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэхүү жагсаалд олны танил эрхмүүд нэгдсээр байна. Тэгвэл өнөөдөр нярай хүүхэдтэй ээжүүд жагсаалд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10