Dark Light
Нийгэм | 2022-12-08

Төв аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны долоо дахь өдрийн барилдаанд Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай учраа тааран барилдаж, 16:9-өөр Төв аймгийн баг ялалт байгуулж, шигшээ наймд шалгарав. 

Төв аймгийн багт улсын харцага Ө.Даваабаатар /4/, улсын начин Г.Ганжад /4/, улсын начин Д.Хүдэрбулга /4/, сэлгээгээр орсон аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /4/, аймгийн арслан И.Мандах /0/ даваатай барилдсан бол Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /2/, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх /0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /3/, сэлгээгээр орсон аймгийн арслан Б.Зоригтбаатар /1/, аймгийн арслан Э.Буянтогтох /1/, аймгийн заан Б.Бадамдорж /2/ даваатай барилдацгаалаа. 

Маргааш орой 19:00 цагаас Багануур дүүргийн баг Булган аймгийн баг барилдсанаар Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд өндөрлөнө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10