Dark Light
Нийгэм | 2022-12-12

Б.Азжаргал: Албан тушаалтнууд 5.4 тэрбумын хахууль авсан нь тогтоогдоод байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний хулгайн асуудлаар хийгдэж буй шалгалтын ажлын талаар Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга Б.Азжаргал  мэдээлэл өглөө. 

Тэрээр: "Мөрдөн байцаалтын 7 хэрэгт 47 объектод нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 6 хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.

Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас 7 албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, 5 албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж ажиллаж байна. 

Нийт албан тушаалтан 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10