Dark Light
Нийгэм | 2022-12-12

Осголтын байдалтай байсан 5 хүүхэд, 3 том хүнийг аварлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЯГ ОДОО: Цаг агаарын нөхцөл байдлын улмаас цасанд суусан дуудлага мэдээлэл Багануурт-3, Багахангай-1, Төв аймагт-2  бүртгэгдэж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Өвөр Жанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн 2 автобус цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна. 

Мөн  Багануур дүүргийн 2-р хороо Нарийний ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркын авто машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50  цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгааллаа. 

Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10