Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:
"Прокурортой ял тохиролцож, хялбаршуулах журмаар шийдүүлэхээр хандсан "Нүүрсний" гэх хэргийг Шүүх хүлээж авахаас татгалзаж, прокурорт буцаажээ” гэсэн мэдээ нь ташаа мэдээлэл болно.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.
Дээрх хэргийг прокуророос ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна.
АДМИН






Нийгэм






