Dark Light
Нийгэм | 2022-12-13

Р.Мөнхтуяа: Иргэн Г.Ган-Очирын дансанд 9,9 их наяд төгрөгийн мөнгө огт байхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Г.Ган-Очир хаан банкны дансанд 9,9 их наяд төгрөг шилжиж орсон тухай цахим сүлжээгээр шууд дамжуулалт хийж байх үеэрээ мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Хаан банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: "Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ний өдөр иргэн Г.Ган-Очирын дансанд их хэмжээний мөнгө орсон гэх талаар мэдээлэлд тайлбар хийж байна. Хууль хяналтын байгууллагаас тухайлсан манай харилцагчийн дансанд шийдвэрийн дагуу хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн. Иргэн Ган-Очирын дансанд шилжих хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцоолж хийсэн. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд ийм хэмжээний мөнгө хөрөнгө байгаа гэсэн утга биш. Банкны гүйлгээг боломжит дээд оронгоор хязгаарласан. Үүнээс дотогш мөнгө дүнд  хөдөлгөөн гарахгүй гэсэн үг. Иргэн Г.Ган-Очирын дансанд 9,9 их наяд төгрөгийн мөнгө огт байхгүй. Ямар нэгэн зарлага болон орлогын гүйлгээ хийгдээгүй. Банк хууль зөрчиж тухайн харилцагчийн дансыг хязгаарласан зүйл байхгүй. Өдөр тутамдаа хийгддэг энгийн зүйл" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10