Dark Light
Нийгэм | 2022-12-13

Б.Азжаргал: Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг нээлттэй болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал 2023 оны нэгдүгээр сарын 1-ий өдрөөс эхлэн үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг нээлттэй болгоно хэмээн мэдэгдлээ.

Тэрээр: "Хувийн хэвшлийн ААНБ-ууд ганцхан юм хэлж байгаа. Хүнсний аюулгүй байдал галын аюулгүй байдлаас бусад бүх шаардлагыг бид нээлттэй болгоно. Онцгой байдлын алба бизнес эрхэлж байгаа байгууллагууддаа хүндрэл учруулахгүйгээр тавих шаардлагаа тавиад галын аюулгүй байдлыг хангаж ажиллана. Хүнсний аюулгүй байдлыг бид хангаж ажиллуулна, хүний амь настай холбоотой учир. Бусад зүйлүүд дээр бизнесийн бүх үйл ажиллагааг төрөөс ямар нэгэн дарамт шахалт байхгүйгээр нээлттэй ажиллуулна. 2023 оны нэгдүгээр сараас эхлээд хэсгийн цагдаа нар бизнес эрхэлж байгаа байгууллагууд руу ордгийг болиулна. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн хажууд гэмт хэрэг хийчихсэн хүн шиг хажууд нь цагдаа байгаад хурдан уугаад гар гэдэг. Үйлчилгээ үзүүлж байгаа ААНБ, нийтийн хоол, ресторан, шөнийн клубын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу орохгүй. 2023 оны нэгдүгээр сараас эхлээд энэ цагийн хязгааруудыг нээлттэй болгож шөнийн  02-04 цаг болгоно. Өөрөөр хэлбэл үйлчилгээний байгууллагууд цагийн хязгаараа боломжийн хэмжээгээр тогтоох тэр боломжийг нээж өгнө. Арван хоёрдугаар сарын 17-ы архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй өдрийг энэ сарын тухайд цуцална. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа дээр нь шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа учир энэ сарын 17-ы өдөр бүх ААНБ хэвийн үйл ажиллагаа явуулж болно" гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10