Өнөөдөр Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Уг асуудалтай холбогдуулан нэр холбогдсон гишүүд хэвлэлд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Монгол улсад далд эдийн засаг асар их хэмжээнд байна. Үүнийг цэгцлэх асуудлыг ярьж шүгэл үлээсэн хүн бол би. Нүүрсний хулгай яагаад гарав, юунаас болов гэдэг дээр би маш тодорхой байр сууриа илэрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр би өөрөө нүүрсний хулгайч болчихсон явж байна. Таван толгой гэдэг газар хаана байдаг вэ гэдгийг би мэдэхгүй. Би Теспетролиум компанид хувьцаа эзэмшдэг. Энэ компани улс даяар үйл ажиллагаа явуулдаг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2-3 салбар бий. Нэг жижигхэн агуулах байгаа. Үүгээрээ дамжуулаад хувийн ААН-үүдэд гэрээний дагуу шатахуун нийлүүлдэг. Өөр ямар ч бизнес байхгүй. Цаашдаа энэ хулгайтай тэмцэнэ. Намайг дуугүй болгоно гэж байхгүй. Надад нэг машин юмуу нэг портер гүүрс гаргасан асуудал байвал ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ бол ташаа мэдээлэл. Андуурал гарсан байх гэв.
АДМИН







Нийгэм






