Өнөөдөр Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Уг асуудалтай холбогдуулан нэр холбогдсон гишүүд хэвлэлд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
Нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсгийн нэг гишүүн нь би. Ажлын хэсэг ажиллаж дуусаагүй байхад ийм сөрөг пи-ар гаргаж байгаа нь ажлын хэсгийн ажлыг хийлгэхгүй байх гэсэн нүүрсний хулгайчдын санаа гэж харж байна. Миний бие нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй, уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Уул уурхайн бизнес эрхлэхгүй, алт ухахгүй, архи зарахгүй гэсэн уриатай ажилладаг. Өнөөдөр нүүрсний хулгайчид хамаг хэрэг нь ил болоод ирэхээр амь тавьж нүүрстэй огт хамааралгүй гишүүдийн нэрийг оролцуулж асуудлыг өөрсдөөсөө зайлуулах гэж байна. Булган аймагт нэг ч уурхай байхгүй. Би 7-р ангиасаа хойш нүүрс хутгаж үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд холбож байгаа нь өөрсдийнхөө хэргийг баллуурдах гэж байгаа ийм увайгүй хүмүүс удахгүй тодорноо. АТГ маш хуймгаа, хөнгөн мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. УИХ-ын гишүүний хувьд нүүрсний хулгайд ямар ч холбогдол байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.
АДМИН







Нийгэм






