Өнөөдөр Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Уг асуудалтай холбогдуулан нэр холбогдсон гишүүд хэвлэлд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Миний бие түр хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байгаа. Нүүрсний хулгайд миний нэр холбогдсонд үнэхээр их гайхаж байна. Өнгөрсөн 4 жилд Өмнөговь аймгийн засаг даргаар томилогдон ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Нүүрстэй холбоотой, төмөр замтай холбоотой нэг ч ажилд оролцож байгаагүй, уул уурхайн бизнес эрхэлдэггүй. Хуулийн байгууллагаас намайг нэг удаа ч дуудаж тайлбар мэдээлэл аваагүй. Тиймээс маргааш өөрөө АТГ очиж тайлбар авна. Үнэн мөн нь тодорхой гарах байхаа гэж найдаж байна гэв.
АДМИН







Нийгэм






