Dark Light
Нийгэм | 2022-12-13

Ц.Сэргэлэн: Зохион байгуулалттай улс төрийн өшөө авалт гэсэн хар төрж байна!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Уг асуудалтай холбогдуулан нэр холбогдсон гишүүд хэвлэлд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын даргаар хоёр удаа ажилласан. 2014 оны 8 сард ажлаасаа чөлөөлөгдсөн байх үедээ ААН-д хөдөлмөрийн гэрээгээр цалин авч ажиллаж үзсэн. Надад хүнээс нуугаад байх юм байхгүй. Бусдаас илүүрхэх хөрөнгө мөнгө ч байхгүй. Нэр зарласантай холбогдуулан хүн юм болохоор бодож байна. Зүгээр байхад зүүгээр хатгаад байх юм. Яасан гэж тэгэж байгаа юм. Улс төрийн өшөө авалт гэдэг юм уу? улс төрийн өрсөлдөгч гэдэг юм уу ийм утгаар янз бүрийн юм зохион байгуулалттай явуулж байна уу гэсэн бодол хар төрж байна. Би ямар ч хэрэг хийгээгүй. Үнэн гэж байдаг бол ялна. Үнэнээрээ явсан хүнийг Монгол төр ингэж гүтгэж байгаа бол би шүгэл үлээнэ. Нэр төрөө сэргээлгэнэ. Би нэр төрөө өндрөөр үнэлнэ. Түүгээрээ Дорнод аймагт байгаа орон гэргүй хүмүүсийг бүгдийг нь орох оронтой болгоно гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10