Өнөөдөр Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Уг асуудалтай холбогдуулан нэр холбогдсон гишүүд хэвлэлд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
Олон нийтийг жагсаал цуглаанд ямар нэгэн байдлаар нэр гаргаж өгч хаяж тайвшруулах гэсэн оролдлого. Тэрний золиос нь болж байх шиг байна. Үе үеийн засгийн газарт ажиллаж байсан хүмүүс нүүрсний хэрэгт холбоотой. Офтэйк гэрээний асуудал аль ч УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэгдээгүй. Тийм учраас энэ хулгайч нар өөрсдөө золиосонд биднийг нохой шиг хаяж өглөө. Шаардлагатай бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, намаас нь гарч байгаад шалгуулна гэв.
АДМИН







Нийгэм






