Улсын хэмжээнд дизель түлшний хомсдол үүссэнтэй холбоотойгоор ЗТХЯ-наас импортоор авч буй дизель түлшний татан авалтыг шуурхайлахыг УБТЗ-д үүрэг болгосон. Үүний дагуу хилээр орж ирсэн импортын түлшний татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. “ОХУ-ын Наушки өртөөгөөр өнгөрсөн арваннэгдүгээр сард 903 цистерн дизель түлш орж ирсэн бол арванхоёрдугаар сарын эхний 13 хоногт 670 цистерн дизель түлш орж ирсэн. Хилээр орж ирсэн дизель түлшийг Улаанбаатар хүртэл тээвэрлэх хугацаа 36 цаг байсныг 20 цаг болгон бууруулж, татан авалтыг хил, гаалийн байгууллагатай хамтран саадгүй, түргэн шуурхай гүйцэтгэж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Нийгэм | 2022-12-14
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






