Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын үндэсний шигшээ багууд шалгарлаа.
Европ, Өмнөд Америкийн хоёр хүчирхэг баг Ням гарагт аваргын алтан цомын төлөө өрсөлдөх юм.
Мароккогийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг болсон. Урьд нь энэ тивээс ердөө гурван баг л дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байв. Мароккогийн багаас гадна, Сенегалын баг 2002 онд, Гана улсын баг 2010 онд энэ шатанд шалгарсан юм.
Хоёр баг өмнө нь гурван удаа 1930, 1978, 2018 оны ДАШТ-үүдэд хоорондоо таарч байжээ. Эхний хоёр нь хэсгийн тоглолт байсан бөгөөд хоёуланд нь Аргентины шигшээ хожиж байв. Харин гурав дахь удаа нь хасагдах шатанд таарч, Францын баг хожиж байжээ.
АДМИН







Нийгэм




