Dark Light
Нийгэм | 2022-12-15

Малдаа яваад сураггүй болсон малчныг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн ... сумын Урд гол багийн “Угалзын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ тус сумын харьяат малчин Б 12 сарын 14-ний өдрийн 10:00 цагийн орчим явганаар малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:29 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /34 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 16:00 цагаас зохион байгуулж, 12 сарын 15-ны өдрийн 00:25 цагт тухайн малчныг тус сумын Урд гол багийн “Дэвшийн-Ам” гэдэг газар /сураггүй болсон газраас 5 км-т/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгчээ. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 00:09 цагт ангиас хөдөлснийг замаас нь буцаажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10