Dark Light
Нийгэм | 2022-12-15

Х.Мандахбаяр УИХ-ын даргын зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Тухайн нэрс дунд "Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр байсан. 

Тэгвэл "Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх  хүсэлт гаргасан тухайгаа мэдэгдлээ.

Тэрээр: "УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх  хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах компанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар "нүүрсний хулгай" хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10