Dark Light
Нийгэм | 2022-12-15

Нийслэлийн Онцгой байдлын газар шилдэг алба хаагчиддаа шагнал гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг өнөөдөр "Улаанбаатар театр"-ын байранд зохион байгууллаа. 

Тайлангийн хуралд ОБЕГ-ын  дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэнд дэвшүүлэн, амжилт хүссэн юм. 

Энэ үеэр 2022 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн гамшгаас хамгаалах чадавх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо манлайлж ажилласан алба хаагчдад шагналыг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 123 дугаар зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, бэлтгэл ахлах ахлагч Д.Энхтамир, 

Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 86 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярмаа,

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн Гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Тэмүүжин,

“Онц гал сөнөөгч” тэмдгээр 

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Ц.Барсхүү,

Гал түймэртэй тэмцэх хэлтсийн "ТЭЦ-3" Дулааны цахилгаан станцын гэрээт галын хэсгийн туслах байцаагч, ахлах ахлагч Д.Даваасүрэн,

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн бэлтгэл ахлах дэслэгч, Ч.Мөнхжаргал,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны Б/1620 дугаар тушаалаар “Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батгэрэл,

“Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Төгсбуян,

Онцгой байдлын ерөнхийг газрын “Жуух бичиг”-ээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Батболд нарыг шагналаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10