Агаарын тээврийн "Eznis Airways" компани БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай ачаа тээвэрлэсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой “Eznis Airways” компани мэдээлэл хийлээ.
"Eznis Airways": "Eznis Airways" компани нь ОХУ руу 50 тонн зэвсэг тээвэрлэхээр зэхэж байна гэсэн мэдээллийг Монгол Улсын иргэний нисэхийн салбарын нэрээ нууцалсан иргэн өглөө" гэж мэдээлсэн. Бид үүнийг гүтгэлгийн чанартай гэж үзэж байгаа.
ОХУ-тай холбоотой ачааны талаар тайлбарлахад, БНХАУ-ын Хятадын үйлдвэрлэгчээс ачаа зөөх хүсэлт авсан. Энэ нь мэргэжлийн түвшинд бүх шаардлагын дагуу хийгдэн. Гэхдээ бид ОХУ-руу тээвэрлээгүй байна. Шалтгаан нь онгоцны түрээслэгч компаниас бидэнд тавьсан шаардлага бол бид Английн том даатгалын компанид онгоцоо даатгуулах шаардлагатай байдаг. Бид 100 хувь даатгуулсан. ОХУ-руу нислэг хийхээр болбол нислэг болгоны өмнө даатгалын компаниасаа тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Бид БНХАУ-аас ачаагаа тээвэрлээд Монгол улсад ирээд тээвэрлэсэн ачааныхаа жагсаалтыг даатгалын компанидаа өгсөн. Бид мэдээж эхлээд ачааныхаа жагсаалтыг шалгасан бөгөөд иргэний зориулалттай, энгийн аюултай ачаанд орохооргүй байсан.
Давхар даатгуулагч нь жагсаалтад байгаа зарим ачаа нь хосолмол зориулалттай, энгийн гэж үзэх боломжгүй, энэ нислэгийг зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг албан ёсоор өгсөн тул уг нислэгийг үйлдээгүй. Нийт 27 тонн ачаа яг одоо Монгол Улсад байгаа. Ийм асуудал үүссэн учир манай компаниас Тагнуулын ерөнхий газар, ГЕГ, МХЕГ-т хандаж, энэ ачааг задалж нээлттэйгээр шалгалт хийж өгөх хүсэлт тавьсан. Бид даатгалын газраасаа зөвшөөрлөө авч чадаагүй учраас буцаагаад БНХАУ руу буцаах үүрэгтэй. Бид хамгийн гол нь манай нисэхийн дотоодын ажилтан Англи улсын тэр сайтад баримтгүйгээр худал мэдээлэл хэлж манай “Eznis Airways” компанийн болон Монгол улсын нэр хүндэд халдсан учир тухайн сайтад болон тухайн хуурамч мэдээлэл өгсөн хүнд гомдол гаргана. Бид тэр үед байршлаа унтраасан асуудал мөн байхгүй" гэлээ.
АДМИН








Нийгэм







