Dark Light
Нийгэм | 2022-12-16

Ц.Оюун­­гэрэл: Хуультай хулгайг таслан зогсоохыг шаардаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хуультай хулгайг таслан зог­­­соо­­­­х”-ыг шаардсан мэдэгдлийг УИХ, Засгийн газарт хүр­­гүүлэх талаар Ир­гэ­дийн оролцооны нэг­дэл намын дарга Ц.Оюун­­гэрэл хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Тэрбээр

“Бид нүүрсний хулгайн технологийг судалсан. Ашигт малтмалтай холбоотой Монголын хамгийг том баялагуудыг ашиглаж байгаа хүмүүс  ямар ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй.  Яагаад гэвэл үүнийг нэг ч хуулинд  дурдаагүй байдаг. Татварын хууль, зөрчлийн тухай хууль, мэргэжлийн хяналтын хуулинд ч заалт байдаггүй. Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан нүүрсний хулгайн ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг оруулсан. Тухайлбал Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг.  Учир нь ашигт малтмалын хуультай холбоотой бүх хууль эхлээд Эдийн засгийн байнгын хороон дээр яригддаг. Энэ хуурамч ажлын хэсгээ тарааж  Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийг оруул. 

ИОНН-ын зүгээс том хулгайч нар том хулгайндаа зориулаад хуулиа бэлдэж хариуцлагаас өөрсдийгөө чөлөөлсөн байдаг юм байна гэсэн дүгнэлтийг гаргалаа. Тийм учраас ашигт малтмал ашиглах бүх үйл ажиллагааг тухайлбал газрын гадаргуу түүний хэвлий байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг тус бүрээр багцаар олгож болохуйц болон дангаар олгож болох тусгай зөвшөөрлийн системтэй болох. Уг системээр дамжуулан төр Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах аливаа этгээд татвар төлбөрийн тэгш орчин үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлэхийг шаардаж байна” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10