Dark Light
Нийгэм | 2022-12-16

Цасанд суусан автомашиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс 220 км, сумын төвөөс 80 км/-т суудлын автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 12 сарын 15-ны өдрийн 08:50 цагт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авсан. Алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эрэгтэй/, С /41 настай, эрэгтэй/, Э /31 настай эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, М /8 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Митцүбиши Пусо” загварын автомашинтай цасанд сууж осголтын байдалтай /С хөл нь хайрагдсан/ байсныг 30 минут ажиллан татаж гарган Багануур дүүрэг рүү тээвэрлэн хүргэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10