Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Булган сумын засаг даргын тамгын газар, тус сумын нөхөрлөлүүд, "Лондонгийн амьтан судлалын хүрээлэнгийн төсөл"-тэй хамтран дөрөв дэх жилдээ ойн цэвэрлэгээний ажлаас гарсан модыг Эрдэнэбулган сумын иргэдэд хямдралтай үнээр өгч байна.
Өнөөдөр /12 сарын 16/ нийтийн худалдааны төвийн урд ойн цэвэрлэгээнээс цугласан модыг хямдралтай худалдах арга хэмжээ эхэллээ.
Модны чанараас шалтгаалан нэг портер модыг 200,000-250,000 төгрөгийн хооронд худалдаалж байна.
Энэхүү ажлыг гурав хоногийн хугацаатай зохион байгуулах ажээ.
АДМИН






Нийгэм




