Dark Light
Нийгэм | 2022-12-16

Авлигатай тэмцэх лобби бүлэг байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 5 гишүүн буюу Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар Ард түмний шаардлагыг дэмжиж, байгалийн баялгаа хулгайчдаас хамгаалж ард түмний хяналт, мэдэлд өгөх, авлигатай тэмцэх лобби бүлэг байгуулж буй талаараа мэдээлэл өглөө. 

Тус лобби бүлэг байгуулахыг 28 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Тиймээс УИХ-ын даргад хүсэлтээ албан ёсоор өгнө гэдгээ мэдэгдлээ. Мөн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд авлига, хээл хахуулийн асуудлыг хэрхэн цэгцлэх, хулгайг яах вэ гэдэг асуудал манай лобби бүлгийн гол зорилго бол хэмээн онцолсон юм. 

Мөн тэрбээр:

Цаашлаад уул уурхайн баялагтай холбоотой бүх төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тогтмол олон нийтэд нээлттэй болгох асуудлыг тавих болно. Бид хуулийн байгууллагад итгэхгүй байгаа. Ард түмэн ч итгэхгүй байна. Тиймээр УИХ-д өргөн баригдсан байгаа шүгэл үлээгчийн тухайн яаралтай батлуулахын төлөө тэмцэх болно гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10