Чингис хаан олон улсын агаарын замын боомтод хилийн хяналтын болон харилцан ажиллагаатай байгууллагууд оролцсон боомтын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа. Уг хуралдаанд нийт 9 байгууллагын 25 ажилтан, алба хаагчид оролцсон. Уг хурлаар 2022 онд Чингис хаан болон Буянт-Ухаа олон улсын агаарын замын боомтод мөрдөх журмын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт, дутагдлын талаар байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид харилцан ярилцлаа. Мөн боомтын зөвлөлийн ажлын үр дүнг хэлэлцэн, 2023 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийж гүйцэтгэх ажлын талаарх санал солилцсон юм.
Нийгэм | 2022-12-22
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







