Dark Light
Нийгэм | 2022-12-23

Парис хотод зэвсэглэсэн этгээд гал нээж 3 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Парист зэвсэгт этгээд гал нээж, гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ. Урьдчилсан мэдээллээр шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

10-р тойргийн Страсбург-Сент Денис дэх бүсэд гарсан тухайн хэргийг шалгаж байгаа тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Парисын оршин суугчдыг тус газрын ойр очихгүй байхыг мөн анхааруулсан байна.

Гэрчүүдийн хэлснээр, халдлага үйлдэгч Курдуудын олон нийтийн төв, рестораныг онилсон бөгөөд прокурорууд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах сэдлийг шалгах болно гэжээ.

69 настай сэжигтнийг нэн даруй баривчилсан ба BFM телевизийн мэдээлснээр, тухайн этгээд халдлагаас өмнө хоригдож байсан, цагдаа нарт аль хэдийн танил нэгэн байжээ. Тэрээр жилийн өмнө тэрээр дүрвэгсдийн хуаранд халдаж байжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10