Dark Light
Нийгэм | 2022-12-24

Төвийн аймгуудын нутгаар цас орж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар өнөөдөр өглөөний 11 цагийн байдлаар Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зарим нутгаар цас орж байна. Мөн өнөөдөр Улаанбаатар хотод цас орох төлөвтэй байгаа аж.

Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы хойд хэсэг, Увс, Ховдын зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 0.1-4.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Тосонцэнгэлд 4.0 мм, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Рашаант, Булганы Тэшигт 4.0 мм, Завханы Улиастай, Хөвсгөлийн Мөрөн, Алаг-Эрдэнэ, Эрдэнэбулганд 3.0 мм, бусад хэсгээр 0.1-2.0 мм цас орж, цасан бүрхүүлийн зузаан 0-5см-ээр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд авч үзвэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун хэсэг, Баян-Өлгий, Архангайн зарим газраар 1.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Нийслэлийн Багануурт 33.0 см, Увсын Давстад 23.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 19 см,  Төв аймгийн Эрдэнэд 17.0 см, Хөвсгөлийн Чандмань-Өндөрт 16.0 см, Ховдын Булган, Үенч, Алтай, Увсын Тэс, Малчин, Төв аймгийн  Баянчандмань, Хэнтийн Өмнөдэлгэр, Гурванбаян, Цэнхэрмандалд 15.0 см, бусад нутгаар 1-14.0 см цасан бүрхүүл тогтжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10