Dark Light
Нийгэм | 2022-12-25

Залуу бөхчүүдийн барилдаанд Д.Доржсүрэн түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 12-р сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Хилчин спорт хороо, Завхан дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Доржготовын Доржсүрэн 10 даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбатын Цэрэн үзүүрлэв. 

Их шөвгийн гуравт Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын заан Б.Отгонбаатар шалгарсан бол шөвгийн тавд Завхан аймгийн Нөмрөг сумын заан Ё.Гантулга, Говь-Алтай аймгийн Бугат сумын заан А.Хишигдорж нар үлдэв. 

Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаантай бөхийн шагналыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан Амарсанаагийн Амархүүд, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын заан Мөнхбатын Сумьяабазарт тус тус олгов. Эдгээр шагналыг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сүүлийн үед тогтмол олгосон бөгөөд цаашид сар бүрийн барилдаанд уламжлал болгон олгох юм.

Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу 12-р сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаантай. Барилдах бөхчүүдийг 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10