Dark Light
Нийгэм | 2022-12-25

Эгүүнээг эрэн сурвалжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын зам мөсөн гулгуурын талбай болж, хоногт 500 орчим осол бүртгэгдэж байна. “Сайн байна уу, Эгүүнэ ээ” гэж хичнээн асуувч эр эм нь мэдэгдэхгүй, хиймэл оюунт, хэлбэр хөөгч мань хатагтай, эсвэл ноёнтон “Сайн байна уу, эрхэм хотын иргэн ээ” гэж огт хариу өгөхгүй алга болсон байна. Зарим иргэн хотын зам дээр хотын даргын нэрэмжит тэшүүрийн “Сумъяа” уралдаан, дрифт үзүүлбэрийн “Базар” цомын тэмцээн явуулах хүсэлт гаргалаа. Өгсүүр уруу газрууд, гэр хороолол, өндөр барилгын сүүдэр дэх замууд трамплин, хоккей, уулын цана, чарга, тэшүүрийн талбайтай төстэй болоод байна. Монголд давстай нуур маш олон боловч төгрөгөөр биш доллараар Орос давс авдаг. 100 вагон орос давс Алтанбулаг дээр ирээд байна гэж хотын захиргааны түшмэл баяртай мэдээ дуулгасан боловч баяргүй мэдээ зам дээр өдөр бүр гарч байна. Хүмүүс оцон шувууны алхаагаар хөлхөлдөж, унахгүйн тулд хоорондоо хэлхэлдэж, жолооч нар яст мэлхийн хурдаар мөлхөж байгаа ч гөлөөн, гялаан дээр унаж тусч, наалдан пад болсоор байна.   

Сайн байна уу, Эгүүн ээ. Хөөе, Эгүүнэ ээ, чи бүр дүлий годил, хүнд сурталтан болж амжаа юу, Эгүүнэ ээ. Байдаггүй ээ, таг. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10