Албаны эх сурвалжуудын хэлснээр гэдгээс илүү барин тавин баримт одоогоор байхгүй ч ТЕГ-ын дарга асан Б.Хурц жагсаалыг хулгайлж, 2 тэрбум төгрөг цацсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, жүжигчин Цогтоогийн хадам эгч Н.Энхтуяаг баривчилсан. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын ойрын хамааралтай Н.Энхтуяад жагсаалыг өдөр өдрөөр хурцатгасаар он солигдох мөчид хамгийн хурц үйл явдал нь болох хурц төлөвлөгөө байсан уу, тэр талаар цааш нь ярих юм уу яах юм гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Жагсагч нэг өндөр залуу 300 мянган төгрөг өгнө гэхээр нь хувцсаа тайлсан, мөнгөө ч авч чадаагүй, одоо үнэгүй тайчъя гэж мэдэгдээд ахиж нүцгэлсэн. Анх органик жагсаал байсан, дараа нь мөнгөний жагсаал болсон, дандаа мөнгөөр явж байгаа, бүгд 300 мянгаа аваад алга болсон гэж хэлсэн. Түүнийг бусад нь бидний дунд байгаагүй гэж тал талаас нь хашгирсан.
Хэрвээ генерал Б.Хурц, хошин үзэгдэл, тайчих үзүүлбэр ивээн тэтгэж, захиалга өгсөн бол комеди, стриптиз зах зээлд үнэ ханш, өртөг зардлаараа шинэ амжилт тогтоогдоно. Жүжигчин Б.Цогтоо zarig.mn сайтад “Хамаатны эгч маань надад сэтгэлээсээ тусалж байгаа юм. Жагсаж байгаа залуусын төлөөлөл албан шаардлага зэрэг юмсаа ярилцахаар ресторанд орох үед нь цагдаагаас ирээд хоёуланг нь баривчилсан. Бүх асуултууд нь Цогтоотой ямар холбоотой вэ, Цогтоогийн цаана хэн байгаа вэ? гэж асуусан. Би ямар нэгэн санхүүжилт аваагүй гэдгээ ам бардам хэлнэ” гэж ярьсан байна.
АДМИН








Нийгэм






