Dark Light
Нийгэм | 2022-12-25

Нээлттэй сонсгол ба ДҮЛИЙ чих

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зарласан Ерөнхий хяналтын нээлттэй сонсголын нээлт нь хаалт болох дөхөж эхэллээ. Иргэд ба дарга нар нэг танхимд биш хоёр тусдаа зааланд суугаад бие биенээ сонсоно гэж юу байсан юм бэ? гэж иргэд шаардсаны эцэст их танхимд сонсгол болов. Сонсголд оролцогчид сонсож байсан гэхэд бэрх. Сонсохоор ч юм багатай, сонсохыг хүссэнээсээ сонсгохыг хүссэн нь олон, сонсгол муутайхан сонсгол болов. Жагсагчид сонсголыг үр дүнгүй гэж үзэж байгаа бол гишүүд “Иргэдийн тавьсан асуудлыг ажлын 5 хоногт багтаан Эдийн засгийн байнгын хороонд тайлагнана. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын шийдвэрийн төсөл гаргана” гэж мэдэгдлээ. Прокурор, АТГ-ын хариултыг иргэд чамлаж байгаа ч хэргийн явцын талаар мэдээллээ. 

Сонсгол зарим талаар Өмнөговь аймгийн АН-ын хурал мэт болж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хүмүүс сонсохгүй сонсгоё уриатай оролцов. Тээвэрчдийн төлөөлөл Саарал жижиг Тавантолгойн уурхайд орох машин бүрээс 100-150 мянган төгрөгийн хахууль авдгийг илчиллээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10