Улс төрчид нэг бол үнэнээсээ шал худлаа ярьдаг, нөгөө бол шал худлаагаасаа үнэн ярьдаг. Улс төрчдийн поп мэдэгдлүүд үүний нэг жишээ болов. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 4-5 дахин өндөр үнээр барьсан уу, нүүрсээ хямдхан бартердсан юм уу, үгүй юу?
Бодь группын үүсгэн байгуулагч Д.Баясгалангийн хэлсэн үг, үзүүлсэн баримтаас харвал, 1 тэрбум 5 сая доллар нь бүхлээрээ төмөр зам барьсан үнэ өртөг биш юм байна. 1 юмны биш 6 юмны үнэ, 1 ажил биш 6 багц ажлын өртөг байсан юм байна.
Нийт нэг тэрбум 5 сая долларын 474 сая доллар нь төмөр замын үнэ өртөг. Үлдсэн 203 сая доллар нь 5000 мянган тонн ачаа татдаг 16 америк зүтгүүр, 810 вагон, 102 сая доллар нь барилга байгууламж, 76,9 сая доллар нь дохиолол холбоо, 20 сая доллар нь эрчим хүчний шугам, дэд станц, 19 сая доллар нь засварын машин, тоног төхөөрөмж байсан байна. 1 км төмөр зам нь 5 сая доллар биш 1,46 сая доллар болжээ. Нийтдээ 896 сая долларын ажил. Нэмэх нь 91 сая долларын НӨАТ, захиалагчийн буюу төрийн өмчит “Тавантолгойн төмөр зам” компанийн хяналтын зардал 18,1 сая доллар, нийлээд 1 тэрбум 5 сая доллар.
Энэ төмөр зам 1-р зэрэглэлийнх, бусад төмөр зам нь 3-р зэрэглэлийнх. 1-р зэрэглэлийн төмөр зам нь хүнд даацын, гагнаасгүй, залгаагүй, 100 км цагийн хурдтай явж болдог эд. 3-р зэрэглэлийн төмөр зам нь гагнаастай, залгаатай 60 км цагаас дээш явах аргагүй юм байна. Шинэ нисэх буудал руу өндөр хурдны замаар, эсвэл орон нутгийн замаар очиж болно. Яг үүн шиг ялгаатай юм байна. Хурд, даац, хүчин чадлаараа өөр ч гэсэн үнэ өртөг нь хаа очиж хөл зөрүүгүй юм байна. Төрд илүү их нүүрс зөөх төмөр зам барих мөнгө байхгүй, мөнгө босгоё гэж 2 удаа оролдоод бүтээгүй. Танайх мөнгө гадаад, дотоодоос мөнгө олоод 30 сарын дотор барьчих, төлбөрийг нь нүүрсээр 60 сарын дотор өгье гэж төр санал тавьж гэрээ хийсэн юм байна. Өнөөдөр төр авлагатай биш 270 гаруй сая долларын өглөгтэй, учир нь нүүрсээ өгөхөө больсон.
Нүүрсээ хямдхан бартердсан уу? гэдэг дараагийн асуудал. Нүүрсний үнийг улирал бүр индексжүүлж, үнэ ханшийнх нь өөрчлөлтийг заавал тусгах гэрээтэй юм байна. Таван бүс нутгийн дундаж үнийг тооцоолж томъёолж гаргадаг индексээр нүүрсээ өгч авалцаж ирсэн байна.
Эцсийн эцэст төр өөрөө л нууц гэсэн улаан тамга дарж, өөрөө өөртөө нууцлан хадгалж байсан юм байна. Гашуунсухайтын төмөр зам 10 гаруй жил гацаж, 4 дахин бага зардлаар, 5 дахин их нүүрс зөөх боломжоо алдсан дээрээ хил дамнуулан холбох, шилжүүлэн ачих шатандаа ахиад л ийнхүү гацаж магадгүй байна.
АДМИН







Нийгэм




