Dark Light
Нийгэм | 2022-12-25

Херсоны төвд пуужингийн дайралт болж 10 хүн амь үрэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бямба гарагийн өглөө Оросын цэргийнхэн Херсон хот руу пуужингаар буудсаны улмаас 10 хүн амь үрэгдлээ гэж тус мужийн цэргийн захиргааны дарга Ярослав Янушевич мэдэгдлээ. Мөн 68 хүн шархадсанаас 18 хүний ​​биеийн байдал хүнд байгаа аж.

"Дэд бүтцийн байгууламжууд, тэр дундаа орон сууцны барилга, оффисын барилга, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан" гэж прокурорын газраас мэдээлжээ. Зах, худалдааны төв галд өртөж, мөн зургаан машин шатсан байна.

Украины Онцгой байдлын алба хотыг "Град" олон пуужингийн системээс буудсан гэж үзэж байна.  Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский Херсон хотын төвийг буудсаны дараах зургийг нийтэлжээ.

Оросын эрх баригчид болсон явдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн хоногт Оросын цэргүүд Херсон мужийг 74 удаа буудсан гэж Херсон мужийн захиргааны дарга Ярослав Янушевич мэдэгджээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10