Dark Light
Нийгэм | 2022-12-26

Шаардлага хангаагүй 251 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрчээ. 

Улмаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн, хаяг шошгын зөрчилтэй 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татуулаад байна.  

Урьдчилан сэргийлэх шалгалтад 815 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж  илэрсэн зөрчил, дутагдлын 58.5 хувийг газар дээр нь арилгуулж, 974 зөвлөмж хүргүүлжээ. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хоол хүнснээс шалтгаалсан болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 566 хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, худалдаа үйлчилгээ эрхлэгч 1070 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10