Dark Light
Нийгэм | 2022-12-26

Ахлагч Б.Баярмаад хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаад хоёр өрөө байрыг хүлээлгэн өглөө.

Ахлагч Б.Баярмаа нь Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг юм.

“Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аяныг НОБГ-ын Ахлагчийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ өрнүүлсэн бөгөөд дүүргийн алба хаагчдын дундаас ахлагч Б.Баярмааг сонгон, ийнхүү байртай болгосон юм.

Өнгөрсөн жил гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд жишиг шинэ хашаа, байшин барьж өгсөн билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10