Dark Light
Нийгэм | 2022-12-26

Орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотоос орон нутаг шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн гишүүд Хэнтий аймагт ажиллаж сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Дэд сайд М.Ганхүлэг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг Хэнтий аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, төрийн байгууллагын удирдах ажилтан, албан хаагчид, иргэдэд танилцуулж, мэдээлэл өгсөн юм. 

Мөн “Нээлттэй аймаг” хөтөлбөр, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19