Dark Light
Нийгэм | 2022-12-26

Гадны хөрөнгө оруулагчдад таатай цахим орчин байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад улсын иргэн, хуулийн этгээд Монголд  үйл ажиллагаа явуулж эхлэхдээ  татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

E-business.mn вэб сайтыг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn-д суурилан хийж, эхний хувилбар бэлэн болсон. Энэ системд хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээ бэлэн байна.

E-Business.mn платформыг нэвтрүүлснээр: 

• Дипломат төлөөлөгчийн газар болон консулын газруудаар дамжуулан гадаадын иргэдэд тоон гарын үсэг олгож таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлнэ. 

• Гадаадын иргэд тоон гарын үсгээ ашиглан Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бүртгүүлэх боломжийг бий болгоно. 

• Монгол Улсад татвар төлөх боломж бүрдэнэ. 

• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно. 

• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.

• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.

• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.

• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.

• Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19