Дархан-Уул аймгийн 2 дугаар багт 1-18 насны 4 хүүхдийн хамт амьдардаг залуу гэр бүл ахуйн гал түймрийн улмаас гэргүй болжээ.
Ажил хөдөлмөр эрхэлдэг ч авсан цалингаараа шууд гэр худалдан авах боломжгүй, өвлийн хүйтэнд гадаа хоноглохдоо тулсан учир аймгийн Засаг даргад хандан дэмжлэг хүсжээ.
Залуу гэр бүлд туслах саналыг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч Кей брэндтэй хамтран тухайн айлыг өргөө цагаан гэртэй болголоо.
Кэй брэндийнхэн Дарханд үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байгаа ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2 айлыг гэртэй болгож, тусгай хэрэгцээ шаардлагатай 100 гаруй хүүхэд, ахмад настанд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
АДМИН








Нийгэм







