Dark Light
Нийгэм | 2022-12-26

Дундговь: Нөөцийн өвсийг малчдад 50% хямдруулж олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Засаг дарга 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор сумдын өвөлжилт, малчдын нөхцөл байдалтай танилцаж, зуншлага тааруу орсон, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй сумдад аймгийн Засаг даргын аюулгүй нөөцийн өвсийг 50 хувь хямдруулахаар аймгийн онцгой комисст танилцуулж, нөөцийн өвсийг малчдад 6250 төгрөгөөр олгохоор шийдвэрлэлээ. 

Мөн орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг УОК-т танилцуулж хүсэлт гаргасны дагуу УОК-оос улсын аюулгүй нөөцөөс өвс 50%, тэжээл 50% хямдруулж Сайнцагаан, Эрдэнэдай, Говь-Угтаал сумдад байгаа улсын нөөцөөс сумдуудад хуваарилуулахаар шийдвэрлэж аймаг болон улсын нөөцийн өвс тэжээлийг  малчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10